Thursday, March 31, 2011

Чийки о мамору


Японд цунамигийн гамшигт хэрвэгдсэн хүмүүсийн ойр орчмын газар руу нүүлгэн шилжүүлэх тухай яриа үүсэхэд гамшгийн голомтод байсан нилээн хүн эсэргүүцжээ. Тэр хүмүүсийн нэг NHK-ийн сурвалжлагчтай ярилцаж байхдаа дээрх үгийг хэлсэн юм. Үүнийг орчуулбал газар нутгаа хамгаална гэсэн утгатай үг юм л даа. Оросын Жириновский мэтийн юмнуудын яриад байгаагаас шал утгатай, эрчүүд маниусын хэллэгээр бол Японы ард түмэн Жириниовский мэтийн тэнэгүүдэд дам утгаар салаавч өгсөн хэрэг.

Харамсалтай нь энэ хорвоод хөгийн амьтад байх юмаа. Жириновский нарын сэтгэж байгаа нь болохоор Японд газар, хөдлөлт, цунами болсноос болоод тэнд байгаа япончуудын амьдрал нилээн хэцүү болж байгаа, тэднийг хөгжил, муутай, хүн амьдардаггүй Сибирь мэтийн газартаа хөөрхийсүүдийг амьдруулаад далиманд нь тэр газраа япон шиг болгоод авъя гэж гэнэнхнээр бодож байх шиг байна. Нэ бодлын харгис нөгөө бодлын тэр хүмүүсийн зовлонг ойлгохгүй харин ч дундаас сайхан сэтгэл гаргаж байгаа юм шиг царайлаад өөрсдөө ашиг олоод авчихая гэсэн гэнэн-сэргэлэн сэтгэлгээ яваад байх шиг.

Өнөө өглөөний NHK-ийн мэдээгээр бол гамшиг нэрвэгдсэн хүмүүст зориулсан орон сууц бариад захаасаа ашиглалтад орж байгаа тэр нь айл бүрт 2 өрөө, жорлон, ваннаар өвч хангагдсан(Toto брендийн) юм байна. Яг гамшгийн бүсэд байсан загасны мах зардаг дэлгүүр нээгдэж, тэндхийн ажилчид нь хэдийгээр гамшигт нэрвэгдэж, орон гэр, төрөл саднаа алдсан ч гэсэн нутгийнхныхаа сэтгэлийг засах үүднээс хичээн ажиллана гэж андгайлж байгааг харахад Япончууд өндийн босож ирэх тун удахгүй бололтой. 

Ганбаре Ниппон

Friday, October 15, 2010

Оогий ахын лекц

УИХ-ын гишүүн Одхүүгийн лекцэнд суусан юм. Тэрээр өөрийгөө Оогий ах гэж дуудахыг зөвшөөрсөн тул цаашид оогий ах гэж дуудна. 
 Лекц монгол улсын бүсчилсэн хөгжлийн загварын нэгэн хувилбарын тухай байсан хэдий ч үүнийг хөгжлийн загвар гэхээсээ монгол улсын эдийн засгийн хэтийн төлвийг тодорхойлсон гэх нь зүйтэй санагдсан. Лекцийн гол санаа нь монгол улсын ашигт малтмалын байршил нь газар нутгийн урд хэсгээр хэсгээр байрласан учир энэ хэсгийг дагаж хотууд байгуулах, эдгээрийг холбосон төмөр зам (яг үнэндээ магистрал гэдэг үг тохирно) байгуулан төв болон хойд хэсгийг экологийн бүс гэж нэрлэн мал аж ахуй, аялал жуулчилал хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт байлаа. Түүний хойд хэсгийг экологийн бүс болгоод одоо эрхэлж байгаа уурхай, хайгуул бүх юмыг зогсоох хэрэгтэй гэдэг санаа миний хувьд энэ лекцийн оргил хэсэг байсан гэж болно. Бороо гоулд компани өнгөрсөн долоо хоногт алт олзворлосон газраа нөхөн сэргээлээ гээд бөөн реклам явуулсан санагдаж байна. Гэтэл эдийн засагчдын тооцоогоор нефтээс бусад бүх уурхайн хувьд нөхөн сэргээх зардал нь ашгаасаа давдаг гэдэг нь батлагдсан зүйл байдаг.  Яаж ч бодсон байхгүй болчихсон уулыг буцаагаад босгоно гэдэг үлгэр л дээ. Тийм учраас манай алтны компаниуд алтаа ухаж дуусах дөхөөд ирэхээр талбайгаа нэгэн байхгүй компани юм уу жижиг компанид худалдаад зугтдаг нийтлэг үзэгдлийн учрыг тайлж болно.
Оогий ахын ярианаас дүгнэхэд тэрээр үнэхээрийн их хөдөлмөрлөсөн, судалгаандаа маш олон хүнийг татан оролцуулсан нь харагдаж байсан. Тэр хөдөлмөрийн нэг баталгаа түүний байгуулсан төмөр замын төсөлюм. Баруун-Уртаас эхлэн Сайншанд, Даланзадгадыг дайруулан Ховд хүрэх төмөр замын төсөл нь түүний хэлснээр хамгийн хямд зардлаар босно гэдэг нь нилээн үнэний хувьтай санагдсан.
Хүмүүс яагаад загвар биш гээд байна гэж маргаж магадгүй юм. Түүний төслийг хөгжлийн загвар болгохын тулд нилээн их эдийн засгийн тооцоо хэрэгтэй санагдсан. Лекцэн дээр хүртэл эдийн засгийн тооцоо огт дурьдагдаагүй санагдаж байна. Одоогийн байдлаар төсөлд геологи, газарзүйн талын судалгааны суурь бүрэн тавигдсан байгаа бөгөөд цаашид эдийн засгийн тооцоо, судалгаа хийгдэж байж загвар гэдэг нэрэндээ тохирох байх. Бас төслийн хэрэгжих хугацаа, үе шатуудыг нарийвчлан байг гэхэд тоймлон гаргах хэрэгтэй байх.
Лекцэн дээр гарсан маргаантай асуудлууд
Лекцний эхэн хэсэгт дээр дурьдагдсан хөндлөн төмөр зам байгуулах үндэслэлийн тухай ярьж байхад өөрийн зах зээлийг Хятадын зах зээлээс хамгаалах зорилгоор урагш гарсан төмөр замаас урьтаж хөндлөн төмөр зам тавих, тэр замыг чадвар муутай ч гэсэн монгол ажилчдаар бариулах санаа гарсан. Тодруулбал, Оюу-Толгойд гэхэд маш их хэмжээний цемент хэрэгтэй энэ цементийг Хөтөлөөс авах хэрэгтэй гэдэг санаа байсан. Энд би санал нийлээгүй. Тэр хол замаар, угаасаа өндөр үнэтэй монгол цемент зөөвөл Оюу-толгойн зардлийг ихэсгэх нь ойлгомжтой.  Үүнээс үүдэн жижиг маргаан үүдэн асуудал зэрлэг капитализмын тухай, монголын газар тариаланг мөн зэрлэг капитализмаас хамгаалж байгаа тухай асуудал руу орсон. Мөн японд газар тариаланчдаа гадны өрсөлдөөнөөс хамгаалдаг, солонгост гадаадаас үхрийн мах инпортлох болсны улмаас  бослого гарах шахсан тухай яригдаад авсан. Тухайн сектор төрийн хамгаалалтад орох шаардлагатай байна гэдэг нь энэ сектор дэхь зардал хөрш улс зэрэг аль нэг зах зээлээс илүү өндөр байна гэсэн үг. Ийм секторыг хамгаалбал хэрэглэгчид илүү өндөр зардлаар тухайн бүтээгдхүүнийг худалдан авахад хүрнэ. Өнөөдөр манайд гурилын үнэ жаахан нэмэгдэхэд хүмүүс ямар их бухимддагийг санаж байгаа байх. Хэрэглэгчид хангалттай өндөр үнээр гурил худалдан авч байгаа, энэ барааний мэдрэмж(англиар elasticity гэдэг) ямар өндөр байгааг анзаарч болно. Гурилын үйлдвэрлэлийг төрийн хяналтад байлгасан нь ядуурлыг нэмэгдүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмэр оруулж байгаа. Бас гурилын үйлдвэрлэл(тариалалт)-г дэмжих нэрээр авч байгаа татаас татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа бөгөөд татвар төлөгчдөд өгөх эмнэлэг, боловсрол г.м. ямар нэгэн үйлчилгээг зогсоож эсвэл бууруулж муутгаж байж энэ татаасыг олгож байгаа. Өнөөдөр атрын 3-р аян гэх мэт гурил, газар тариалантай холбоотой бүх дэмжлэг, татаасны маш өчүүхэн хувь ажлыг гардан гүйцэтгэж буй тариаланчдад цалин байдлаар очиж үлдэх үлэмж их хувь аж ахуйн эздийн халаас руу орж байгаа. Тариан талбай дээр ажиллаж байгаа хүн өнөөдөр дээд тал нь 300 мянган төгрөгний цалин авдаг ба тариалан эрхлэх сангаас мөнгө луйвардсан ганц хэрэг гэхэд 1 тэрбум төгрөгийн асуудал гээд харьцуулбал зэрлэг капитализм хаана жинхэнэ утгаараа цэцэглэж байгааг харж болно.     
Нөгөө талаас миний ажигласнаар япон, солонгос, америк зэрэг зах зээлийн хөгжлийн урт түүхтэй орнуудад зарим нэг сектор, жишээ нь японд цагаан будаа, солонгост мах, улсын хамгаалалтад удаан хугацаанд байж эдгээр секторт ажиллагчид хангалттай хуримтлал үүсгэж, улс төрийн хувьд ч хангалттай нөлөөтэй болж чадсан байдаг. Засгийн газар иргэдэд аль болох зардал багатай үйлчилгээ хүргэх зорилгоор тодорхой хугацааны дараа секторыг төрийн хамгаалалтаас гаргах оролдлого хийх үед секторын зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг. Хамгаалалтад удаан байж баялаг хуримтлуулж чадсан үйлдвэрлэгчид төдий хэмжээний эсэргүүцэл үзүүлж, бослого хүртэл зохион байгуулж чадна. Иймд манайх зах зээл хөгжиж эхлэж байгаа энэ үедээ бусад оронд тогтсон гаж үзэгдлийг жам ёсны үзэгдэл мэт хүлээж авахгүй байвал хэрэгтэй санагдана.
Мөн монголчуудбид нарын дунд түгээмэл байдаг хятадын эсрэг үзэл бас хөндөгдөөд авсан. Хувь хүний хятад хүнд дургүй байх үзэл(миний бие ч хятадуудад дургүй)-ийг дэлхийн 2,3 дахь том эдийн засагтай харьцах харилцаа хоёрыг ялгаж салгамаар л байгаа юм даа. Энэ тухай тусад нь бичих учир орхилоо.